Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ

2021-06-13 13:22:08

ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин Америкийн NBC телесувагийн сэтгүүлч Кейр Симмонсод тусгай ярилцлага өгсөн байна. Энэ ярилцлагыг бүрэн эхээр нь  ирэх 14-ний өдөр  буюу  АНУ-ын Ерөнхийлөгч  Жозеф Байдентай  Женев  хотноо анхны  дээд хэмжээний уулзалт хийхээс  нь өмнө  цацахаар  товлосон байгаа аж. Харин  өчигдөр NBC-гийнхэн тус ярилцлагынх нь онцлох хэсгээс  дамжуулан  үзүүлсэн байна.

Ерөнхийлөгч Путин энэ  ярилцлагынхаа  үеэр олон улсын анхаарал татсан цөөнгүй сэдвээр байр сууриа илэрхийлж, сонирхолтой хариултуудыг өгчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Путин Америкийн экс Ерөнхийлөгч Трампыг өвөрмөц хувь  ертөнц гэж үздэгээ, харин одоогийн төрийн тэргүүн Байденыг гэнэтийн цочром шийдвэр гаргахааргүй жинхэнэ улс төрч хэмээн бодлогоо илэрхийлсэн  юм.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин: "Би одоо ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампыг өвөрмөц,  авьяаслаг хүн гэж боддог. Тийм  биш бол тэрбээр  АНУ-ын төрийн тэргүүн болохгүй л байна. Трамп их улс төрийн нэг хэсэг биш. Ерөнхийлөгч Байден бол бүх амьдралаа улс төрд зориулсан хүн. Трампаас огт өөр хүн. Үүнд давуу бас сөрөг тал  байдаг л байх. Гэхдээ АНУ-ын  Ерөнхийлөгчийн хувиар гэнэтийн   шийдэл, хөдөлгөөн  хийхгүй  гэдэг нь тодорхой" гэжээ.

Ерөнхийлөгч Путин мөн АНУ-ын төрийн тэргүүний ихээхэн шуугиан  тарьсан мэдэгдэлд  сэтгэл  зовнихгүй байгаагаа, мөн  ийм дайралтад  нэг их гайхаж цочирдохгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Харин Орост төдийгүй хилийн чанадад  ч Оросын иргэдийн  түүний  дотор  сэтгүүлч,  улс төрч,  нууц  ажилтан  асан  хүмүүсийн  аминд хүрсэн хэргүүд  гарсантай  холбоотойгоор тавьсан  сэтгүүлчийн асуултад шуугиан тарьсан энэ хэргүүдийн гэм буруутнуудыг илрүүлснийг, мөрдөж шалгаж  байгааг мэдэгджээ. Мөн ОХУ Иранд Ойрхи дорнод  дахь  цэргийн зориулалттай  байнууд  руу  халдах боломжтой  хиймэл дагуулын  систем худалдахаар   бэлтгэж  байна гэсэн мэдээллийг  эрс  няцаажээ. Гэхдээ тэрбээр  Ирантай цэрэг, техникийн салбарт хамтран  ажиллах  төлөвлөгөө  бий гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин америкийн хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ  
Үзсэн: 2390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй