Шууд Chart

Улаан буудайн түрүүлэлт, цэцэглэлт жигдэрч, төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлжээ

2026-07-23 14:23:27

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7, 8, 9 дүгээр саруудад гаргасан цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн  таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаатай холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Газар тариалангийн голлох бүс нутгуудаар улаан буудайн “түрүүлэлт”, “цэцэглэлт”-ийн үе шат жигдэрсэн, Таримал сорт, болцоос шалтгаалан таримлын өндөр 45-100 см байна. Буудайн аарцан бололт цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргээс харгалзан үзэхэд 08 дугаар сарын 14-нд эхлэх урьдчилсан төлөвтэй байна.   

Төмсний талбайд “цэцэглэлт”-ийн үе шат эхэлсэн, нийт талбайд ургамлын ургалтын байдал сайн, гэмтэл ажиглагдаагүй байна. Эртийн ургацын төмс, хүнсний ногоо, тухайлбал байцаа, сонгино, манжин, лууван, навчит ногоо, өргөст хэмхийн түүвэр хураалт эхэлж, зах зээлд борлуулагдаж байна.   

 


Улаан буудайн түрүүлэлт, цэцэглэлт жигдэрч, төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлжээ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй