Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо

2021-06-13 14:50:31

Энэ сарын 11-ний Баасан гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын  бус  гишүүн орнуудыг шинээр сонгожээ. Энэ дагуу ирэх 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Албани, Бразил, Габон,  Гана,  Арабын нэгдсэн Эмирт улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах болоод байна.

Дээрх орнууд  Вьетнам, Нигер, Сент Винсент ба Гренадин,  Тунис, Эстони улсуудаас  халааг нь авч аюулгүйн зөвлөлийн байнгын  бус гишүүнээр сонгогдоод  байгаа юм. Аюулгүйн  зөвлөл нь  байнгын 5 байнгын бус 10 гишүүнтэй. Байнгын  бус гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг эрх нь  дуусч буй орнуудыг сэлгээгээр солих санал хураалт жил бүр болдог.

Аюулгүйн зөвлөлийн байнгын  бус гишүүнээр сонгогдоход НҮБ-ын гишүүн орны 3-ны 2 хувийг нь дэмжлэгийг авах ёстой аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус шинэ гишүүн орнуудыг сонголоо  
Үзсэн: 1290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй