Шууд Chart

Германд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын цахим үнэмлэх олгож эхэллээ

2021-06-13 15:55:37

Германд   коронавирусний эсрэг  вакцинд хамрагдсаныг  гэрчлэх  цахим  үнэмлэх  олгож  эхлээд  байна. Тус улсын  эрүүл мэндийн сайд Иенс  Шпан хэвлэлийн бага хурлын үеэр тус Ковпасс гэж  нэрлэсэн  цахим үнэмлэхийг  танилцуулсан аж. Энэхүү үнэмлэхийг ирэх 7 дугаар сарын нэгнээс Европын Холбооны  гишүүн  улс орнуудад  зорчихдоо ашиглаж болохыг мэдэгдсэн  юм.

Үүнээс өмнө  дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд вакцинжуулалтын төв, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хүсэлтээ гаргаж QR код бүхий ийм үнэмлэх олгох юм.  дархлаажуулалтын  цахим үнэмлэхийг  ашиглах болсноор олон улсын аялал жуулчлалд шинэ стандарт тогтоож байгаагаа Германы  эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Роберт  Кохын хүрээлэнгийн мэдээгээр Германы нийт хүн амын 47 хувь нь буюу  39,1 сая хүн коронавирусний эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм байна. Харин  хүн амынх нь  23,9 хувь буюу 19,9  сая  хүн  бүрэн  тундаа хамрагджээ. Энэ хооронд баасан гарагт Люксенбургт болсон Европын  холбооны зөвлөлийн хуралдаанаар тус холбооны гишүүн орнуудад ирэх сарын 1-ний өдрөөс дархлаажуулалтын үнэмлэх ашиглах  журмыг  батлаад  байна. Ковидын  цахим үнэмлэх 3 төрөл байх бөгөөд нэгд вакцины бүрэн тунд хамрагдсаныг гэрчилсэн мэдээлэлтэй байх  бол  2 дахь нь  шинжилгээний сөрөг хариутайг гэрчлэх  3 дахь нь халдвар аваад  эдгэснийг баталсан  мэдээлэлтэй байх  аж.

Энэ үнэмлэхийг үнэ төлбөргүйгээр  цахим болон цаасан хувилбараар иргэдэд олгох юм байна. Халдвар авсан хүмүүсийн тухайд шинжилгээний хариу нь эерэг гарснаас хойш  11  хоногийн дараа ийм үнэмлэх  авах боломжтой юм байна. Ийм гэрчилгээ  авахад эсрэг биет үзүүлэх шаардлагагүйг мөн  онцолж байна. Европын  холбооны Ковид паспорт тус холбооны гишүүн 27 орноос гадна, Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар зэрэг Шенгений  бүсэд багтдаг орнуудад  хүчинтэй юм  байна.

Мөн Европын Холбоонд зөвшөөрөгдсөн Бионтех Пфайзер, Модерна, АстраЗенекагийн  вакцин  хийлгэсэн хүмүүст тус  үнэмлэхийг олгоно. Цаашдаа ДЭМБ-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн бусад  вакциныг хийлгэсэн иргэдэд олгохоор төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалтын цахим үнэмлэх олгож эхэллээ  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй