Шууд Chart

“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ

2021-06-15 11:50:20

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.

“Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм. Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх,  математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.

Сургалтад http://10k.mn/home/sign_up линкээр бүртгүүлэх бөгөөд www.10k.mn  веб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг  70111299 утаснаас лавлаарай.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


“Миний анхны код” онлайн сургалт эхэллээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй