Шууд Chart

Өнөөдрийн байдлаар 37 чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна

2021-06-16 13:56:18

Архангай аймаг болон сумдууд руу тус аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагаас 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 58 чиглэл батлагдан явж байгаагаас өнөөдрийн байдлаар түр зогссон 37 чиглэл буюу нийт чиглэлийн 63.7 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна. Мөн 21 чиглэлд тээвэрлэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа чиглэл рүү коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай. Хэрэв та автобусны тасалбар захиалах бол eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтой гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

 


Өнөөдрийн байдлаар 37 чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна  
Үзсэн: 3021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй