Шууд Chart

Цэргийн ёслолын жагсаалд 3200 цэргийн алба хаагч оролцоно

2021-06-16 14:31:06

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэлээ эхлүүлээд байна. Уг жагсаалт Ерөнхий цэргийн анги нэгтгэлүүдээс гадна хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаа, дотоодын цэргийн салбарууд оролцох юм. Мөн байлдааны нисдэг тэрэг болон Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбарыг оролцуулахаар төлөвлөжээ.

Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ангилалтайгаар тус тус зохион байгуулна.

Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд тохиож байгаатай холбогдуулан цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлсэн байна.

Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбараас гадна Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй алба хаагчид оролцоно.


Цэргийн ёслолын жагсаалд 3200 цэргийн алба хаагч оролцоно  
Үзсэн: 2713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй