Шууд Chart

Нью-Йоркийн оршин суугчдын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ

2021-06-17 14:02:08

АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид оршин суугчдынх нь 70 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсаныг тэмдэглэж, 20 минутын туршид галт буудлага зохион байгуулсан  байна. 

Дархлаажуулалтын  хувь хэмжээ  70 хувийг давсантай холбоотойгоор тус хотод сүргийн дархлаа үүсэх боломж  бүрдсэн гэж үзэж, хорио цээрийн зарим дэглэмийг цуцалж  байна. Хотын захирагч Эндрю Куомогийн мэдэгдсэнээр мягмар гарагаас эхлэн битүү орчинд байх хүмүүсийн тоог хязгаарлаж байсныг цуцалжээ.

Мөн хүн хоорондын зай  барих, гадаргууг заавал ариутгах шаардлагуудыг ч цуцалсан байна. Гэхдээ дэлгүүр, зоогийн газрууд үйлчлүүлэгчдээсээ амны хаалт зүүх шаардлага тавих  журам хэвээр үйлчлэх аж. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью-Йоркийн оршин суугчдын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй