Шууд Chart

“Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгуулав

2021-06-23 09:49:04

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг  байгууллаа.

Сургалтын танхим нь аж, ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч, иргэдэд зориулсан “Гамшиг, ослоос урьдчилсан сэргийлэх танхим”, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад сургалт зохион байгуулах зориулалттай “Аврагч мазаалайн-Аюулгүй өрх” танхимуудтай.

Ингэснээр нэг дор 20-80 хүнд сургалт зохион байгуулах бөгөөд хүүхэд, залуучууд, иргэдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварыг олгох боломж бүрдээд байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгуулав  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй