Шууд Chart

Эрдэмтдийн зөвлөл сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна гэж үзэв

2021-06-23 12:06:06

Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэсэн зөвлөмжийг хүргүүлээд байна. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар 7 болон 8 дугаар сард халдварын тоо тогтвортой буурах тооцоо гарсан. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлжээ.

Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал Эрүүл мэндийн салбар болон эмнэлгийн ачаалал долоодугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэхээр байгаа юм. Хэрвээ хөл хорихгүй гэвэл хүн амын дундах халдвар 100 мянгад дөхсөн энэ үед өвчлөл 20-30 мянгаар нэмэгдэж, аравдугаар сарын 1 гэхэд хамгийн багадаа 130 мянга, ихдээ 250 мянга хүрэх тооцоолол гарсан байна.

Эдгээр хувилбарыг тооцоолж гаргахдаа мутацилагдсан хувилбар орж ирээгүй тохиолдол гэж үзжээ. Хэрвээ 16 хоног хөл хорио тогтоох юм бол нийт тохиолдлын тоог 170 мянган, 10 хоног хөл хорих юм бол 180 мянгад барих боломжтой байгаа юм байна.

Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гурав нь дархлаатай болж, нэг нь дархлаатай болж чадахгүй байна. Ингэж тооцоолж үзэхэд вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая хүн нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.2 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна гэж эрдэмтдийн зөвлөл үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтдийн зөвлөл сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна гэж үзэв  
Үзсэн: 2249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй