Шууд Chart

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” болов

2021-06-23 17:44:43

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” 2021 оны зургаадугаар сарын 22-25 өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна. 
 
 
Уг хуралд Номхон далайн баруун бүсийн орнуудын вакцин, дархлаажуулалтын эмч, мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд оролцож байгаа ба ээлжит уулзалтын дараа Бүсийн Дархлаажуулалтын Өргөтгөсөн Хөтөлбөр (EPI)-өөс дэвшүүлсэн зорилгодоо хүрэх хамгийн сайн стратегийг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах удирдамж, зөвлөмжийг боловсруулдаг.
 

 
Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, "COVID-19" цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монгол, Вьетнам, БНСУ, Австрали зэрэг улс орнууд туршлагаа танилцуулна. Түүнчлэн, Номхон далайн баруун бүст улаанбурхан, улаануудыг устгах, вакцинаар үүсгэсэн полиовирус (VDPV) омгийн эргэлт, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг сэдвийг онцолж байна.
 
 
 
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал”-ын 2 дахь өдөр ийнхүү зохион байгуулагдаж байна. Цар тахлын эсрэг бүс нутгийн дархлаажуулалтын явц, хариу арга хэмжээний талаар хуралд хэлэлцлээ. Дархлаажуулалтын хөтөлбөр 2030, "COVID-19" цар тахлын эсрэг вакцинжуулалтын талаар дэлхий дахинд, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын явц, туршлагыг танилцуулсан юм. 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн “Дархлаажуулалт, тарилгатай халдварт өвчний тандалтын 30 дахь удаагийн хурал” болов  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй