Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан зохион байгуулагдана. Энэ барилдаан маргааш буюу тавдугаар сарын 01-нд тус барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.
Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой.
Түүнчлэн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох юм байна. Мөн жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.
| Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан маргааш болно | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.