Шууд Chart

Розенбауртаа илүү хайртай

2021-06-25 12:32:55

“Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн захирагч, ахмад Г.Шинэбатыг урилаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Гал сөнөөгчөөр 2004 онд ажлын гараагаа эхэлж, 2013-2014 онд салааны захирагчаар,  2014 оноос Гал түймэр, унтраах, аврах 25 дугаар ангийн захирагчаар томилогдон ажиллаж байна.  

Анх ангийн захирагчаар томилогдох үед тухайн үеийн даргаар ажиллаж байсан хурандаа Я.Алтанхундага цуглуулгатай болоорой гээд галын автомашин бэлэглэж байж. Үүнээс хойш жил гаруй дараа гал унтраах ангид парк шинэчлэл хийгдэж  Герман улсад үйлдвэрлэгдсэн MAN  автомашиныг ОБЕГ-аас  хүлээн өгөхөд ангийн захирагчийн хувьд их бэлгэшээсэн гэнэ.

БНХАУ-ын Эрээн хотод явж байгаад уг автомашины легог авч эвлүүлэн цуглуулгадаа нэмжээ. Ажил, мэргэжилтэй холбоотой болохоор ах, дүү, хамаатан садангууд баяр ёслол, албаны тэмдэглэлт өдрөөр гал унтраах автомашины сувинер их бэлэглэдэг. Мөн мөр зэрэгцэн ажиллаж байсан бэлтгэл хошууч А.Мөнхбат 2019 онд тэтгэвэрт гарахдаа өөрийн цуглуулгаас түүнд бэлэглэсэн нь цуглуулгынх нь  санд их хувь нэмэр оруулсан байна.

Хамгийн сонин гэхээсээ илүү өөрийн гараар эвлүүлж, будаж өнгөлж “босгосон” цуглуулгуудаа үнэ цэнэтэйд тооцдог: Тухайлбал, Розенбауртаа илүү хайртай. Цаашид цуглуулгаа илүү өргөжүүлж, албаныхаа музейд булан тохижуулах, цуглуулгаараа үзэсгэлэн гаргах, өөрийн хобби, сонирхлоороо дамжуулан албаа сурталчлан хүүхэд залууст үлгэр дууриалал болж явахыг хүсдэг.

Тэрбээр 2019 онд аймгийн Музейд зохион байгуулагдсан “Хобби” үзэсгэлэнд оролцож, албаа сурталчилсан нь иргэд, олон нийт, хүүхэд залуусын сонирхлыг ихэд татжээ. “Ямар нэгэн  сонирхох зүйлтэй, цуглуулгатай байна гэдэг  үр хүүхдэдээ үлдээх нандин дурсамж гэж боддог. Миний охид том болохоороо аавынхаа цуглуулгыг өргөжүүлж аав, ээжийнхээ залуу халуун насаа зориулсан эрхэм хүндтэй албыг маань хүндэтгэж явна гэж итгэдэг” хэмээн ахмад Ш.Шинэбат хуучиллаа. 

 

 

 

 

 

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Розенбауртаа илүү хайртай  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй