Шууд Chart

Даян хайрханы бэлд түр буудаллах тухтай орчин бүрдүүлжээ

2021-06-25 16:09:31

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хэрэгжиж буй Монгол, Герман улсын хамтын ажиллагааны хүрээнд "Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох’’ төслийн санхүүжилтээр Отгонтэнгэрийн ДЦГ-ын аяллын гол маршутын дагуу Алдархаан сумын Даян хэсэг Хадат аманд дотоод, гадаадын зорчигчдын тав тухтай, байгальд ээлтэй аялах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой отоглох, хоноглох цэгийн байгууламжийг барьж ашиглалтад орууллаа.

Тус отоглох цэг нь: 36мX63м хэмжээтэй 18 автомашины зогсоол, 20 майхан барих талбайтай, тэмдэг, тэмдэглэгээ, морины уяа, мэдээллийн самбар, модон шонг олсоор холбосон хашаа, ширээ, сандлын хослол, ширээ сандал бүхий сүүдрэвч, ил гал түлэх цэг, шорлог хийх зуух, галын саравч, сэргээгдэх эрчим хүчний гэрэлтүүлэг, Нийтийн АЦБ, гар угаалтуур бүхий байгууламж юм байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Даян хайрханы бэлд түр буудаллах тухтай орчин бүрдүүлжээ   
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй