Шууд Chart

"Сэтгэлээрээ эмчилье" аяны эмчилгээний багц эздэдээ хүрсээр байна

2021-07-23 09:57:00

“Сэтгэлээрээ эмчилье” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд сэтгэлээрээ нэгдэж, мөнгөн болоод эм эмчилгээний хэрэгслийн хандив өргөсөөр байна.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг цугласан мөнгөн хандиваар нийт 80 ширхэг эмчилгээний багцыг бэлтгэж, "Ковид-19" өвчнөөр өвчилсөн дүүргийнхээ зорилтод бүлгийн иргэдэд тарааж, цугласан эм, эмнэлгийн хэрэгслийг дүүргийн Эрүүл мэндийн төв болон хороодын өрхийн эмнэлгийн төвүүдэд хүргэлээ.

Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны санаачлагаар зохион байгуулагдаж байгаа “Сэтгэлээрээ эмчилье” аянд иргэд, албан байгууллагууд нэгдэхэд нээлттэй гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.


"Сэтгэлээрээ эмчилье" аяны эмчилгээний багц эздэдээ хүрсээр байна  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй