Шууд Chart

Иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

2021-07-29 13:35:06

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төвийн барилга барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.

Иргэдэд үйлчлэх төвийн барилга зоорийн давхрын хамт гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм. Гүйцэтгэгч байгууллагаар “ДМТМ трейд” ХХК ажиллалаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.


Иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй