Шууд Chart

Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цахим сургалт боллоо

2021-07-30 11:46:33

Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв, зохистой өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон ахлах, дунд ангийн 30 сурагчийн дунд явуулсан юм.

“Дэлгэцийн донтолт, цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Батчимэг мэдээлэл өгсөн юм. Мөн “Цахим орчин дахь аюулгүй хэрэглээ” сэдвээр Хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Одончимэг, “Монгол уламжлалт тоглоом шагайн харваан үүсэл, хөгжил” сэдвээр  Монголын Спортын корпорацын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, шагай харваа судлаач Ж.Мөнхдэлгэр нар сургалт орлоо.

Сургалтаар хүүхдүүд дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаар ойлголттой болсон. Түүнчлэн цахим гэмт хэрэгт өртөх болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хандлага, мэдлэгээ нэмэгдүүлж, үндэсний уламжлалт тоглоомоор тоглох арга, аргачлалд суралцаж, бусдадаа түгээн дэлгэрүүлэх юм гэж Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цахим сургалт боллоо  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй