Шууд Chart

АНУ-ын Төвийн командлагчаас захидал ирүүлжээ

2021-07-30 13:28:11

Эрхэм дэслэгч генерал аа,

АНУ-ын Төвийн командлалд алба хааж буй нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд сүүлийн 18 жилийн хугацаанд Афганистан улсад явагдсан цэргийн ажиллагаанд бидэнтэй хамтран үүрэг гүйцэтгэсэнд талархаж байгаагаа илэрхийлье.

АНУ-ын Төвийн командлалын хариуцлагын бүс нутагт явуулж буй энх тайван, аюулгүй байдлыг сахиулах их үйл хэрэгт Монгол Улс хамтран үүрэг гүйцэтгэж, асар их хувь оруулсан бидний найдвартай түнш улс юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 600 гаруй цэргийн алба хаагчид Афганистан улсад нэлээд хэдэн төрлийн үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тэдгээрээс Файзабад дахь бие бүрэлдэхүүний хамгаалалт, Эггерс дэх баазын хамгаалалт, Кабул дахь Олон улсын нисэх буудлын хамгаалалтын үүргийг маш сайн гүйцэтгэснийг онцгойлон дурдах байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистаны Үндэсний Батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, зөвлөх, дэмжлэг үзүүлэх үүргийг амжилттай гүйцэтгэлээ.

Эрхэм генерал танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Таны Афганистан улсад аюулгүй байдлыг сахиулах их үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, дэмжлэгт дахин талархлаа илэрхийлье.

Таныг хүндэтгэсэн,

Командлагч

Тэнгисийн явган цэргийн генерал Кеннет Миккензи

АНУ-ын Төвийн командлал

Зэвсэгт хүчний Жанжин штаб


АНУ-ын Төвийн командлагчаас захидал ирүүлжээ  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй