Шууд Chart

“MNB World” сувгийн нийтлэл Казахстаны ГХЯ-ны уралдаанд Ази-Номхон далайн бүсийн шилдгээр шалгарлаа

2021-08-04 14:33:41

Казахстаны Гадаад харилцааны яам болон тус улсын ахлах редакторуудын клуб "Казахстан улс гадаадын хэвлэл мэдээллийн нүдээр" уралдааныг Бүгд найрамдах улс тунхагласныхаа 30 жилийн ойд зориулан зургаа дахь удаагаа зохион байгуулжээ.

Түүнчлэн МҮОНРТ-ийн “MNB World” сувгийн сошиал хөгжүүлэгч Б.Цолмон тус уралдаанд “37 км-ын зайтай, 37 жилийн хөрш” нийтлэлээрээ оролцож Ази-Номхон далайн бүсээс ялагч болсон байна. “MNB World” сувгийн уг сошиал контент Монгол Казахстан улсын харилцаа, соёлын болон эдийн засгийн ижил төстэй талуудыг хөндсөн юм.

Сонирхуулахад, Бусад ялагчдын хувьд Канадын телевизийн сэтгүүлч  Инга  Черни  Келнер “Казахстан Канадчуудын нүдээр” бүтээлээрээ Хойд Америкаас, Словакын ахлах редактор Владимир Бакисин “Зун, өвлийн гэрэлд- Нур-Султан хотод амьдрах нь” нийтлэлээрээ Европ тивээс шалгарсан байна.  Мөн Литвийн сэтгүүлч Николай Жуков, Пакистаны  сэтгүүлч Мехмуд Уль Хассан Хан нар Балтын орнууд болон  Ойрх Дорнодын бүсээс шалгарсан байна.

Э.Солонго


“MNB World” сувгийн нийтлэл Казахстаны ГХЯ-ны уралдаанд Ази-Номхон далайн бүсийн шилдгээр шалгарлаа  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй