Шууд Chart

Сальвадорын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан гэм буруугаа хүлээв

2021-09-17 12:17:18

Эл-Сальвадор Улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан ОУХБХ-ны авлигын хэрэгт холбоотойгоор хөлбөмбөгийн тоглолт дамжуулах үйл ажиллагааны үеэр хахууль авсан үйлдэлд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Эл-Сальвадорын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч асан 65 настай Рейналдо Васкес өөрийн орчуулагчаар дамжуулан АНУ-ын дүүргийн шүүгч Памела Чений өмнө гэм буруугаа хүлээжээ.

Васкес нь 2012 онд хөлбөмбөгийн нэвтрүүлэг дамжуулах эрх олгох үеэр АНУ-д байрладаг “Media World” байгууллагаас 350 мянган ам.долларын хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн Васкес 360 мянган ам.доллар төлөхөөр болсон байна.

Гэм буруутай этгээдэд оногдуулах ялыг энэ оны 12 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэх бөгөөд түүний өмгөөлөгч энэ талаар тайлбар хийгээгүй аж. 2019 онд Васкесд ОУХБХ-ноос 500 мянган швейцар франкийн торгууль оногдуулж, хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг нь насан туршид нь хассан юм.


Сальвадорын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан гэм буруугаа хүлээв  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй