Шууд Chart

Шатахуун тээвэрлэж буй галт тэрэг өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүрнэ

2021-09-25 13:54:37

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээврийн талаар УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлсөн бөгөөд өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр боллоо.

Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгүүлж байна.

Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхлээд байна.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН


Шатахуун тээвэрлэж буй галт тэрэг өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүрнэ   
Үзсэн: 2463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй