Шууд Chart

БНХАУ: Авлигатай тэмцэх шүүхийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна

2026-03-16 14:14:49

БНХАУ-ын Ардын дээд шүүх 2025 онд авлига, хахууль, албан тушаалын 36000 гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 22.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр танилцуулсан үйл ажиллагааны тайландаа дурджээ.

БНХАУ-ын үндэсний хууль тогтоох байгууллагын чуулганд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн уг тайланд дурдсанаар, авлигын хэрэгт холбогдож гадаад улсад оргон зайлсан албан тушаалтнуудыг эрэн сурвалжлах, хил дамнасан засаглалыг бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн байгууллагаас эрчимжүүлсэн байна. Энэ хүрээнд 2025 онд хууль бусаар олсон 18.14 тэрбум юань (9.4 их наяд төгрөг)-тэй тэнцэх хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Эх сурвалж:  www.english.news.cn


БНХАУ: Авлигатай тэмцэх шүүхийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй