Шууд Chart

Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна

2021-09-26 15:54:55

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БЗД-ийн 5 дугаар хорооны Өрхийн эмнэлэгт ажиллалаа. Тус өрхийн эмнэлэг нь нийт 25 ажилчинтай. Үүнээс өнөөдрийн байдлаар 9 хүн ажиллаж байна. Бусад эмнэлгийн ажилчид нь халдвар авч гэрээсээ ажиллаж байгаа гэв. Эмч эмнэлгийн ажилчид нь сайн дурын ажилтан нартайгаа хуваагдан үзлэг, тандалт, эм тараах зэрэг ажлаа амжуулж байгаа гэнэ.

Өрхийн эмч М.Өнөрцэцэг өглөө 8 цагаас гарч ковид-19 өвчтэй гэрээр буй иргэдийг үзэж 17 цагийн байдлаар 69 дэх айлаараа ороод явж байхтай таарав. Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна.

Тэдэнд тулгарч буй гол асуудал нь архаг суурь өвчтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүс ковид-19 өвчнөөр өвдсөн даруйд нь эмнэлэгт хэвтүүлэх гэхээр орны хүлээгдэлд ордог гэдгээ хэлж байлаа. Орны эргэлтийг сайжруулах, хөнгөн өвчтөнг аль болох гэрээр эмчлэх гэх мэт зохицуулалтыг авч ажиллаж байгаа талаараа холбогдох хүмүүс тайлбарлалаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Өрхийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй, бүх боломжоороо ажиллаж байна  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй