Шууд Chart

86 мянган га бэлчээрийн ургамлыг хамгааллаа

2021-10-15 17:24:09

Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь аймгуудыг хамруулан микробиологийн аргаар нийт 86 мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалан мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүлсэн.
 
Мөн үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний намрын ажлыг 9-11 дүгээр сард 9 аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 
Энэ ажлын үр дүнд өвөл, хаврын улиралд ашиглах бэлчээрийн хэмжээг 400 орчим мянган га талбайгаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

86 мянган га бэлчээрийн ургамлыг хамгааллаа  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй