Шууд Chart

“Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн загварт суурилсан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба үр дүн” сургалт боллоо

2021-10-22 18:16:33

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жайкагийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төсөл” хамтран

Тус сургалтад ХНХЯ, ХБХХЕГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ХХҮЕГ, 21 аймаг, 9 дүүргийн ХХҮХ зэрэг төрийн байгууллага, МҮХАҮТ, МАОЭХ, тусгай хэрэгцээт сургууль, аж ахуй нэгж, байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 70 орчим оролцогч танхим болон цахимаар хамрагдлаа.

Сургалтаар Япон болон Малайз улсын лектор багш нарын хөдөлмөрийн зах зээл дэх ажил олголтыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авч, төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, тусгай хэрэгцээт сургуулийн төлөөллүүд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон тогтолцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Сургалтын эхний өдөр ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын дарга С.Дамбий сургалтыг нээж үг хэлсэн бөгөөд багш нар Япон улсын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо болон ажлын байранд дадлагажуулагчийн үүрэг хариуцлагын талаар лекц тавив.

Хоёр дахь өдөр Японы аж ахуй нэгж, байгууллагууд болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулав. Харин гурав дахь өдөр Осака мужийн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, арга хэмжээ сэдвээр лекц үргэлжиллээ.

Сүүлийн өдөр Малайз улсын ХБИ-ийн халамжийн бодлого тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн танхим болон цахимаар оролцогчдыг нийт таван багт хуваан Монгол Улсад хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


“Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн загварт суурилсан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо ба үр дүн” сургалт боллоо  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй