2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөг болжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 153 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өссөн байна.
Нийт зарлага, цэвэр зээл 7.7 их наяд төгрөг хүрч, өмнөх жилийн мөн үеэс 17.9 хувиар өсөж, улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Улсын төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр өсөхөд бараа үйлчилгээний зардал 338 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 213 тэрбум төгрөгөөр хөрөнгийн зардал 498 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ.
Энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр татварын нийт орлого 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар нэмэгдсэн байна.
Гэвч орлогын албан татварын орлого 343 тэрбум буюу 17 хувиар, онцгой албан татварын орлого 93 тэрбум төгрөг буюу 32 хувиар буурчээ.
| Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.2 их наяд төгрөг болжээ | ||
| Үзсэн: 183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.