Шууд Chart

Галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах сургуулилалт боллоо

2021-10-25 10:36:47

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай хамтран “Галт тэрэгний цуваанд үүссэн осол, шатах тослох материал алдагдаж гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль”-ийг зохион байгууллаа.

Дадлага сургууль Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 396 дугаар километрийн төмөр замын гарам дээр боллоо. Нээлтийн ажиллагаанд НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр, Тээврийн хяналтын албаны дарга Б.Гантөмөр, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны дарга Д.Гантөмөр  нар  оролцлоо.

Гал түймэр унтраах тактикийн сургуульд ОБЕГ-ын Үндэсний Аврах бригадын химийн салбар, НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 10, 18, 26 дугаар ангийн бүрэлдэхүүнүүд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Гамшгаас хамгаалах штаб, ЦХОБАлба, бусад холбогдох салбар нэгж, гал түймэр унтраах сайн дурын бүлгэмийн гишүүд байгууллагын ажилтнууд оролцож, дадлага сургуулийн төлөвлөгөөний дагуу үүргээ гүйцэтгэсэн юм.

Дадлага сургууль Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын 396 дугаар километрийн төмөр зам дээр авто замын огтлолцол гарам дээр хүнд даацын автомашин, галт тэрэгний цуваатай мөргөлдөж техникийн осол болсон.

Төмөр зам болон авто замын хэсэг автомашин, галт тэрэг явах боломжгүй эвдэрч ачааны автомашины жолооч хүнд бэртэлтэй автомашины хийцэд хавчуулагдсан, туслах жолооч ухаан алдсан хариу үйлдэл үзүүлэхгүй байдалтай, гармын жижүүр, машинч нар галын эх үүсвэрийг унтаах гэж түлэгдэл өртсөн. Автомашины тэвшинд ачиж явсан бараа материал авто зам, төмөр замын гармын хэсэгт асгарч тарж, автозам хаагдсан, галт тэрэгний цувааны шатахуун ачсан 6 вагонцистерн, 1 битүү вагон, 1 полвагон замаас гарч, 1 вагонцистеринг ослын үед галт тэрэгний авто угсраа / холбогч / -д цохигдож цоорч шатахуун асгарсан, 2 вагонцистерны унаж тагаар шатахуун асгарсан, 1 вагонцистерн замаас гарсан боловч  унаагүй, битүү вагоны ачаа шатамхай шингэн бодис асгарч шатах хийн ууршилт явагдаж гал түймэр гарсан.

Авто зам дээгүүр зорчиж явсан тээврийн хэрэгсэл гал түймрийн цонолтод өртөж шатах эрсдэл үүссэн, тээврийн хэрэгслийн эзэмшигч, зорчигч нар автомашинаас аюулгүй зайнд очихоор эмх замбараагүй байдал үүссэн гэсэн цагийн байдлын дагуу зохион байгуулагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Галт тэрэгний цуваанд гарсан гал түймрийг унтраах сургуулилалт боллоо  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй