Шууд Chart

Киноны баримтын эмхэтгэлийн дээжийг хүлээлгэн өгөв

2021-10-25 17:43:24

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэн, Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архив хамтран хоёр орны харилцааны 1913-1943 оны түүхэн үйл явдлын кино баримтын эмхэтгэлийг бүтээж, дээжийг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин яаманд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөв.

Кино баримтын эмхэтгэлийн дээжийг гардуулах ёслолын үеэр Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архивын захирал Н.А.Калантарова, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх О.Очирмаа, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монгол, солонгосын хэлтсийн дарга А.В.Воронцов нар харилцан үг хэлж, хоёр орны харилцааны хөгжлийн түүхийн онцлох үйл явдлуудыг ийнхүү эмхэтгэн  гаргасны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.

Оросын кино гэрэл зургийн баримтын улсын архивт болсон энэхүү арга хэмжээнд  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн ажилтнуудын төлөөлөл өргөнөөр оролцов.


Киноны баримтын эмхэтгэлийн дээжийг хүлээлгэн өгөв  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй