Шууд Chart

Төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг авлигын эсрэг 2 дахь цахим сургалтад хамруулав

2021-10-26 11:58:39

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтанд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх соён гэгээрүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Үндэсний аудитын газар, аймаг, нийслэлийн төрийн аудитын байгууллагын 328 аудиторыг хамруулсан цахим сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг хамруулсан 2 дахь цахим сургалт бөгөөд тус сургалтаар авлигын ойлголт, шалтгаан, авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, Монгол Улсын Эрүүгийн хуулийн дахь авлигын гэмт хэргийн зохицуулалт сэдвүүдээр мэдээлэл, танилцуулга хийж, салбарын жишээ, кейст тулгуурлан сургалтад оролцогчидтой харилцан ярилцсан, авлигын эсрэг мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн, сонирхолтой сургалт болж өндөрлөлөө.

Эх сурвалж: АТГ


Төрийн аудитын байгууллагын албан хаагчдыг авлигын эсрэг 2 дахь цахим сургалтад хамруулав  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй