Шууд Chart

Шөнийн цагаар архидан согтуурах нөхцөл бүрдүүлснээс хүн хөлдөх, осгох эрсдэл үүсч байна гэв

2021-12-04 15:21:56

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаж, нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчсөн,

Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул, заналхийлэл учруулж болзошгүй 5 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 12 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Архи худалдан борлуулагчид иргэдийг шөнийн цагаар архидан согтуурах нөхцөл бүрдүүлснээс олон хүн хөлдөх, осгох, гэр бүлийн хэрүүл, маргаан, хүчирхийлэл үйлдэгдэх улмаар гэр бүл салах, хүүхэд өнчрөх эрсдэл үүсч байна. Иймд хууль, журам, шийдвэрийн хэм хэмжээг хэрэгжүүлж, эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг ойр орчиндоо бий болгохыг уриалж байна гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.


Шөнийн цагаар архидан согтуурах нөхцөл бүрдүүлснээс хүн хөлдөх, осгох эрсдэл үүсч байна гэв  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй