Шууд Chart

Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдлаа

2022-01-16 17:07:14

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэлсэн ч нэгийн давааны төгсгөл үед цуцлагдлаа.

Учир нь допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулсан даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглохоор ирсэнд зарим бөх эсэргүүцэл илэрхийлээд байв.

Гэвч барилдаан үргэлжлэх явцад дээрх байдал улам ширүүсч, МҮБХ-ноос яах арга үгүй зогсоосон юм.

Эсэргүүцэл илэрхийлээд байсан Монгол Улсын харцага О.Хангай “Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний бөхийн холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан нь бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь дөрөв, найман жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байна уу” хэмээн цахим хуудасдаа илэрхийлээд байсан юм.

Мөн тус барилдаан эхлэхийн өмнө “Хэрвээ тэднийг барилдуулвал би барилдахгүй” хэмээн бусад бөхийн хамт Монгол бөхийн өргөөнөөс гарсан.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан цуцлагдлаа  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй