Шууд Chart

АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав

2022-01-18 11:25:29

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 71 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 4 удаагийн сургалтад нийт 245 албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийлээ. 21 аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дундаж 77.9 хувиар үнэлэгдэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Авлигын эсрэг сургалтад 245 албан тушаалтан хамруулав  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй