
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
"Эрдэнэт" сургууль нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэйт бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна.
Улсын хэмжээнд Хүдрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм. Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж 3 хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
- Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
- Багш ажилтны нийгмийн баталгааг хангах,
- Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
- Эрхзүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байна.
Эх сурвалж: БШУЯ
Эрдэнэт хотод “Их сургуулийн цогцолбор” байгуулахад БШУЯ, “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллана | ||
Үзсэн: 1269 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055