Шууд Chart

Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэх талаар хамтран ажиллана

2022-01-26 12:46:54

Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн гомдлын харьяаллыг тодорхой болгож, хүний эрхийн зөрчилтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, албадлагын асуудлыг онцгойлон авч үзэх, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын агуулгад хүний эрхийн агуулгыг илүү нарийвчлан тусгаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн этгээдийг төрийн албан ажиллуулж байгаа эсэхэд тавьж буй хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран ажиллахаар боллоо.

Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэх өргөн хүрээний асуудлыг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид нарыг хүлээн авч уулзахдаа ярилцсан байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төрийн албан хаагчдыг вакцинд албадан хамруулж байгаа болон хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдын ахуй хангамж, орчин нөхцөлийн ялгамжтай байдлын талаар Хүний эрхийн Үндэсний комисс байр сууриа илэрхийлж Төрийн албаны зөвлөлтэй холбогдох чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Хүний эрхийн Үндэсний комиссоос Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.


Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэх талаар хамтран ажиллана  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй