
Улсын Онцгой комисст “Би Би Эм” ХХК-иас коронавируст халдвараас сэргийлэх вирус устгагч наалт хандивласныг өнөөдөр гардуулан өглөө.
Тус наалт нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд коронавируст халдварыг 95 хувь устгах чадвартай.

Хүний хүрч болох болон олон хүн цуглардаг газруудад нааж хэрэглэнэ. Наасан тохиолдолд жилийн хугацаанд ашиглах боломжтойг хандивлагч байгууллагаас танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Вирус устгагч наалт хандивлалаа | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055