Шууд Chart

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

2022-01-29 12:30:34

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газрын агаар орчны бохирдлын хяналтын тасаг болон зорилтот хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг дүүргийн 9,10 дугаар хороонд зохион байгууллаа.

Сар шинийн баярыг угтан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд 2969 айл өрхийн 6586 иргэнийг хамруулан  132 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх болон хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах, сэрэмжлүүлэг 5 төрлийн мэдээ, мэдээллийг иргэдэд Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гал унтраах автомашины чанга яригчаар хүргэлээ гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав  
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй