Шууд Chart

Галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт үргэлжилж байна

2022-05-13 12:11:15

Монгол Улсын Шадар сайдын 2022 онд баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд тус газраас 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтаар айл өрхүүдэд цахилгаан угсралт ашиглалт, пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, үнс нурмаа ил задгай  асгах зэрэг зөрчлүүд илэрч байгаа юм. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй