Шууд Chart

БОАЖЯ-ныхан өмнөх жилийн тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийнэ

2022-05-14 09:07:11

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хамтран баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оны хаврын мод тарих арга хэмжээг нийслэлийн 4 байршилд зохион байгуулж байна.

Тодруулбал, Налайх дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын булаг, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Баянгол агропарк, Хан-Уул дүүргийн шинэ нисэхийн замд “Ногоон хэрэм” төслийн талбайд модоо арчлах, 360 ширхэг модыг нөхөн тарина.

Энэ жилийн бүх нийтийн мод тарих өдрөөр БОАЖЯ шинээр мод тарихгүй, өнгөрсөн жил тарьсан модоо усалж, арчлах, нөхөн тарилт хийж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газар, Усны газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба, Ой судалгаа, хөгжлийн төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс тус бүр 88 албан хаагч оролцоно гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


БОАЖЯ-ныхан өмнөх жилийн тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийнэ  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй