Шууд Chart

Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

2022-05-16 09:57:42

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол шинжлэх ухааны газар, “Дэлхийн зөн-Ховд” ОНХ-тэй хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын 4 сургуулиуд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх сургалт дадлагыг зохион байгууллаа.

Үнэлгээгээр сургуулийн дотор болон гадна орчинд тохиолдож болзошгүй гамшгийн аюулыг тодорхойлж, эмзэг байдал, чадавхыг үнэлж, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Цаашид  аймгийн нутаг дэвсгэрт дэх ерөнхий боловсролын  бүх сургуулиуд болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй