Шууд Chart

“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа

2026-03-16 17:16:06

“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан танилцууллаа.

“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” уулзалт, өдөрлөг нь олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд нийслэлд хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг танилцуулах зорилготой. Энэ утгаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль, дүрэм, журмын талаар мэдээлэл өгөх юм. Мөн хөрөнгө оруулалт, санхүүжилт хайж буй ААН-ийг хамаарал бүхий байгууллагуудтай холбож, хамтын ажиллагаа тогтоох боломжийг бүрдүүлнэ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Олон улсын сайн жишгүүдээс харахад сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлээ дэмжиж хамтарч ажиллах болсон. Иймд бид Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудад хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллаж байна. Агаар орчны бохирдол, авто замын түгжрэл гэсэн нийслэл хотод тулгамдаж буй томоохон асуудлуудад хувийн хэвшлүүдийн шинэ төсөл санаачилгыг хүлээж авахад бэлэн байна” гэв.


“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй