Шууд Chart

Турк улсад зорчиж буй иргэдийн анхааралд!

2022-05-18 10:59:05

Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Турк Улс руу визгүй зорчдог хэдий ч Иргэд харилцан зорчих тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо “180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэл хоног”-ийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөгддөг.

Манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж, 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк Улсад байж, визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Турк Улсын холбогдох хууль, журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгууль ногдуулах, тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг анхаарна уу.

КОНСУЛЫН ГАЗАР


Турк улсад зорчиж буй иргэдийн анхааралд!  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй