Шууд Chart

Төрөлт 5.7 хувиар буурчээ

2026-05-05 09:50:34

 Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ.

Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна.

 

Харин Улсын хэмжээнд 2025 онд 19.1 мянган хүн нас барсан нь өмнөх оноос 2.1 хувиар буурсан үзүүлэлт байна.

Нас баралтын ерөнхий коэффициент нь тухайн жилийн 1000 хүн тутамд ногдох нас баралтын тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 онд 5.4 байна.

 


Төрөлт 5.7 хувиар буурчээ   
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй