Шууд Chart

“Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

2022-05-19 10:56:09

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдэд “Телекамерын хяналтын систем”-ийг МЦХ ХК-ийн улсын хэмжээний дэд бүтэц, технологийн шийдлийг түшиглэн бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сүлжээний өдөр тутмын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллахад “Санамж бичиг”-ийн зорилго орших юм.

“Телекамерын хяналтын систем” нь барилга, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр  эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна улсын хэмжээнд нэгдсэн өгөгдлийн бааз бий болгож, БХТ болон захиалагч байгуллагууд бусад шаардлагатай эрх бүхий этгээдэд цахимаар хяналт тавих боломжийг бүрдүүлж өгөх юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


“Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй