Шууд Chart

Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа

2022-05-20 11:51:37

"Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай байдлыг хангах" ээлжит сургалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран 2022 оны тавдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар нийтийн тээврийн стандартын шаардлага, замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Сургалтад найман аж ахуйн нэгжийн 40 жолооч хамрагдлаа гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 


Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй