Шууд Chart

Автотээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна

2022-05-20 14:54:42

Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд автотээврийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах “Хэмжил зүйн лаборатори”-ийг өөрийн бүтцэд байгуулсан явдал юм.

Автотээврийн салбарын хэмжээнд нийт 1200 орчим хэмжих хэрэгсэл төр, хувийн хэвшлийн байгууллагуудад /техникийн хяналтын үзлэгийн төвүүд, авто засварын газар/ ашиглагдаж байна. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн түвшин эдгээр хэмжих хэрэгслийн үнэн, бодит үр дүнгээр илэрхийлэгддэг.

Лаборатори нь үндэсний хэмжил зүйн хүрээлэн, БНХАУ-ын хэмжил зүйн хүрээлэн /NIM/ зэрэг бүс нутгийн хэмжил зүйн хүрээлэнгийн нэгж дамжуулалт бүхий 9 төрлийн эталон, хэмжих хэрэгсэлтэй бөгөөд 2022 онд нийт 138  хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж гэрчилгээ олгоод байна.

Салбарын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдал хангагдсанаар тээврийн хэрэгсэл эзэмшигч нийт иргэд, зорчигчийг буруу хэмжлийн сөрөг үр дагавраас хамгаалах, зам тээврийн ослын тоог бууруулах, тэглэхэд чухал ач холбогдолтой юм гэж Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Автотээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй