Шууд Chart

ГИХГ: Визийн зөвшөөрлийн кодыг и-мэйлээр илгээж байна

2022-05-20 15:23:17

Гадаадын иргэн, харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарсаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
 
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг https://immigration.gov.mn/mn/ цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна.
 
Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье гэж ГИХГ-аас мэдээллээ. 

ГИХГ: Визийн зөвшөөрлийн кодыг и-мэйлээр илгээж байна   
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй