Шууд Chart

Архангай аймагт дэмжлэгт хяналт хийлээ

2022-05-23 11:00:41

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2014 оноос эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, амьгүй төрөлт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг, өсвөр үеийн ба хүүхдийн нүдний эрүүл мэндийн тоон мэдээллийг зорилготойгоор цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, бүртгэл, мэдээнд хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээсэн.

Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.  

Дэмжлэгт хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Архангай аймагт дэмжлэгт хяналт хийлээ  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй