Шууд Chart

Хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

2022-05-23 11:25:28

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах “Цэргийн 2-р шатлалын хээрийн эмнэлэг”-ийг бүрэн дэлгэж, НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус эмнэлгийг дэлгэхэд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын ГШУГ-ын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан 17 алба хаагч дэмжлэг үзүүлэн ажиллав.

Алба хаагчид хээрийн эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүн, агаарын татан гаргалт, эрчимт эмчилгээ, хөдөлгөөнт мэс засал, яаралтай тусламж, ариутгал халдваргүйтгэл, хэвтэн эмчлүүлэх, дүрс оношлогооны тасгуудад хуваарилагдсан мэдлэг, туршлагаа хуваалцан ажилласан байна.

Түүнчлэн хээрийн эмнэлгийн хийлдэг майхан, ажилчдын амрах майханг угсарах, эмнэлгийг өөр газар оронд түр шилжүүлэх, цахилгааны холболт, цэвэр, бохир усны холболт, цахилгаан үүсгүүр болон бусад аппарат, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллажээ.

Эмнэлгийг ийнхүү НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт амжилттай шалгуулснаар манай улс Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаанд дэмжлэг үзүүллээ  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй