Шууд Chart

Боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна

2022-05-23 13:13:23

Боловсрол, шинжлэх ухааны яам болон харьяа байгууллагуудын удирдлагууд МУБИС-д ажиллав. Энэ үеэр МУБИС-ийн багш, оюутны сургалт-лаборатори, хичээлийн хэрэглэгдэхүүн, аргазүйн инновацуудтай танилцсан.

Байгалийн ухааны хичээлийг сонирхолтой өрнүүлэхийн тулд ЕБС-д хэрэглэх боломжтой сургалтын хэрэглэгдэхүүнээс эхлээд цэцэрлэгийн багшийн гарын авлага, хэрэглэгдэхүүн, цахим, зайн сургалтын модуль гээд олон бүтээлийг багш нар дэлгэж тавьсан байлаа. Цаашид сайн санаачилга, ашигтай сургалтын хэрэглэгдэхүүн бүрийг ерөнхий боловсролын сургуульд нийлүүлэх, олноор үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллахаар болов.

Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох хурд удаан байгааг сайд энэ үеэр онцолж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Боловсролын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна  
Үзсэн: 347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй