Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ

2022-05-25 07:16:32

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

09:00 цагт: "Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт уулзалт болно. Утас: 88086993, 99104825


Монголын Хөрөнгийн Бирж

09:40 цагт: “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээн хүндэтгэлийн цан цохино. Утас: 88228171, 11-313747


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна.

12:00 цагт: Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудтай хийх хэлэлцүүлэг болно.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт:  Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ.


“Монгол ньюс” мэдээллийн төв

12:00 цагт:  Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс мэдээлэл хийнэ.


Хангарди ордон

12:00 цагт: Энэ сарын 28-ны бямба гарагт болох “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний хөтөлбөр, зохион байгуулалт болон нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл хүргэнэ. Утас: 89755575, 99037310


Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо

12:00 цагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран  Сэлбийн ам буюу “Багабаян”-д байрлах төгөлд мод тарих ажил зохион байгуулна.


Хэлмэгдэгсдийн хөшөө

13:00 цагт: Нийслэлийн Ардчилсан намаас "Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.


Монгол арт галерей

16:00 цагт: “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.


ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ мэдэгдэл хийнэ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй